Сум алдаж, 10 настай хүүхдийг буудан хөнөөсөн байж болзошгүй

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/цагдаа лого.jpg

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэрт 10 настай хүүхдийг буудаж хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ. Тус дуудлагыг өчигдөр 22:55 цагт цагдаагийн байгууллага хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Тус аймгийн харьяат 10 настай эрэгтэй Х-ын баруун нүдний доод хэсэгт тус сумын харьяат, төрөл садангийн 38 настай эрэгтэй Д гэгч нь сум алдаж, буудаж хөнөөсөн байж болзошгүй байдалтай байжээ. Тус хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа аж.