Ноолуурын үнэ кг нь 105 мянган төгрөг байна

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:huchit shonhor/IMG_8907.JPG

“Хүчит шонхор” захад ямааны мах кг нь ястай нь 8300 төгрөг, цул нь 9300 төгрөгийн үнэтэй байна.

Бөөний буюу малчдаас авах үнэ кг нь 6000-6800 төгрөг, хонины мах кг нь бөөний үнээр 6400-7500 төгрөг, жижиглэнгийн буюу лангуун дээрх үнэ 8500-9400 төгрөг байна. Үхрийн мах бөөний үнээр кг нь 7000-9500 төгрөг, жижиглэнгээр 10.000-12.000 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах кг нь бөөний үнэ 5300-6800 төгрөг, жижиглэнгээр 8500-9500 төгрөг байна. Түүхий эдийн үнэ ханш “Эмээлт” захад:

ямааны арьс өлөнтэйгөө 8000 төгрөг,

ноолуур кг нь 105.000 төгрөг,

нэхий өлөнтэйгөө 6000 төгрөг,

хонины ноос кг нь 2000-2500 төгрөг,

үхрийн шир 8000-18.000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ 10.000 төгрөг,

дэл кг нь 8000 төгрөгийн үнэтэй байна.

Самнасан хөөвөр 20.000 төгрөг.

legacy:Умаахан зураг/1013/8c73075c59315baf3ff640e8431b17a3.png

Амьд малын үнэ, ханш:

Эр ямаа 100.000 төгрөг,

Эм ямаа 150.000-160.000 төгрөг,

Эм хонь 130.000 төгрөг,

Эр хонь 200.000 төгрөг,

Эр үхэр 2 сая төгрөг,

Адуу 600.000-1.2 сая төгрөг,

Сарлаг 500.000-1.3 сая төгрөгийн үнэ ханштай байна.

legacy:Умаахан зураг/1013/7a1f651664af5b6f7d5ba413009c9777.png

ЭХ СУРВАЛЖ: “Малчин лавлах-109” төв