Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Тив хоорондын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй хүмүүжигчид аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулж буй Тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд амжилттай оролцож шилдэг 12 багт шалгарсан манай улсын хүмүүжигчдийн баг өнөөдөр А, Б хэсэгт хуваагдан тойргоор өрсөлдсөнөөс манай баг нэгдүгээр тойрогт Гүржийг 3:1, хоёрдугаар тойрогт Палестиныг 3:1, гуравдугаар тойрогт Филиппиныг 2.5:1.5, дөрөвдүгээр тойрогт ХБНГУ-ыг 4:0, хамгийн сүүлийн шийдвэрлэх тавдугаар тойрогт ОХУ-ын багийг 3:1-ийн харьцаатай тус тус буулган авлаа. Харин аваргын төлөө “Б” группээс шалгарсан багтай өрсөлдөхөөр боллоо.
Аваргын төлөөх тоглолт маргааш явагдна.




