5 хүн жагсахаар хууль зөрчсөн гэж баривчилдаг, 500 хүн Зайсан хиллд шоудахаар яах уу? Шадар сайд аа

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 5 сек
140
legacy:UOK/245757664_951188165741039_6244490363640469973_n.jpeg

Энэ сарын 15-нд буюу өчигдөр Зайсан Хиллд "Камертон" хамтлаг тоглолтоо хийлээ. Тэд байгуулагдаад 26 жил болсон ч цар тахлын улмаас хойшлогдоод байсан тоглолтоо өчигдөр хэдэн мянган хүн цуглуулан хийв. Хоёр жил үйл ажиллагаагаа боомилуулсан урлаг, соёлынхны нөхцөл байдал хэцүү байгааг хэн хүнгүй ойлгож байгаа. Гэвч зуны дэлгэр цагт задгай талбайд хийгээгүй, шоу цэнгээнээ заавал халдварын тархалт өндөр, өдөрт доод тал нь 15-18 хүн нас барж байгаа ийм хэцүү цагт хийсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ бол дэндүү хувиа бодсон, ашиг орлого хайж, иргэдийн эрүүл мэндийг үл тоосон үйлдэл боллоо. 26 жилийн түүхтэй, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн "Камертон" хамтлагаас ийм "увайгүй" үйлдэл гарсанд харамсаж буйгаа иргэд цахим орчинд илэрхийлсээр байна.

Мөн нөгөө талаасаа УОК аравдугаар сарын эхээр хуралдаж, битүү зааланд арга хэмжээ хийхийг хориглосон. Бүр баяр нь тохиож байсан багш нарыг "БАЯРАА ТЭМДЭГЛЭХГҮЙ ШҮҮ" хэмээн шийдвэр гаргаж байсан нь саяхан. Гэтэл багш нарын баяр битгий хэл хэдэн мянган хүн цуглуулсан УОК-ын шийдвэр хэнд нь үйлчлээд хэнд нь үйлчилдэггүй юм бэ. Шударга ёс хаана байна. Дижитал үндэстэн шоуг зохион байгуулсан дуулиан нь дарагдаж амжаагүй байхад дахин ийм арга хэмжээ зохион байгуулах нь онцгой комиссуудын ажлыг ямар түвшинд байгааг харуулж буй мэт.

Олон мянган компани, ААН, иргэн, хувь хуулийн этгээд ямар нэгэн байдлаар тэмдэглэлт ойн баяр, арга хэмжээ, сургалт семинараа хийж чадахгүй УОК-ын шийдвэрийн дагаж эрхээ хасуулсан. Олон сайхан уран бүтээлчид тоглолтоо ч хийж чадахгүй эрх чөлөөгөө хасуулж, эдийн засгаараа хохирч байна. Арга хэмжээ, хурим найр хийвэл үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг чинь цуцална шүү гэсэн НОК, УОК-ын шийдвэрээс айсан өчнөөн ААН захиалга авч чадахгүй эдийн засгаа боомилуулж байна. Эцэс сүүлдээ дампуурлаа зарлаж байна.

Гэтэл Камертон, Зайсан хилл хоёрт энэ бүх тушаал шийдвэр, иргэдийн амь нас огт хамаагүй хэрэг үү. Зайсан Хиллийг УОК-ын дарга С.Амарсайханыг гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа дурайж байдаг. Тэгэхээр УОК-ын даргынх болохоор давуу эрхтэй байх уу гэсэн шүүмжлэл ч байна.

Үнэхээр ковид хамаагүй, бүх нийтээрээ дасан зохицож амьдръя гэж байгаа бол ганц нэгхэн ААН, хүмүүс давуу эрх эдлэлгүй нийтээрээ тэгш эрх эдлье УОК-ын дарга аа. Таван хүн талбай дээр жагсах гэхээр ковидын тухай хууль зөрчсөн гэж баривчилдаг, 500 хүн Зайсан хиллд шоудахаар нүдээ аниад, чихээ бөглөөд чимээгүй суудаггүй юм. Энэ бол залуусын эсэргүүцээд байгаа дабльстандарт. "Бүх амьтан тэгш эрхтэй ч гахай илүү эрхтэй" гэдэг "Амьтны ферм" шиг зүйл болсоор байх уу.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Одоо зүгээр тэр чигээр нь орхио бараг бүх хүн туссан ковид тусаагүй хүн тун ховор шүү сүргээрээ дархлаагаа дэмжээд ард түмэн тайван амьдарья

  • З
    Заакий

    Уг хуулийнхаа хүрээнд л үйл ажиллагаа бодлого шийдвэр нь хэрэгжмээр юм. Цаасан дээр хуульчилсан хууль хөрсөн дээрээ хэрэгчихгүй л юм байна. Ард иргэд бид сөхөрч дууслаа даа !?! @#

  • Ц
    Ц.Нарантуяа

    Засаг төрийн ажил үүргийг мэдэхгүй хүн сүгнүүд!!! зөвхөн дээдэсүүдэд эсвэл хэн нэгэн даргад таалагдах гэж дүр эсгэж ажилладаг болсон...???

  • Z
    Zochin

    Ulaan communistuudaf uneheer itgeh argagui, eersdee bol bugdiig horiogui hiine, ard tumen ny hurim bairaa ch hiih erhgyu baina in Iim terd itgeh itgel aldarch baina

  • Z
    Zochin

    Ulaan communistuudaf uneheer itgeh argagui, eersdee bol bugdiig horiogui hiine, ard tumen ny hurim bairaa ch hiih erhgyu baina in Iim terd itgeh itgel aldarch baina

  • Г
    ган

    Тэр амарсайхан, бас камертоныхоэ ковид тусч үхээсэй. Өлөн сда-нууд

  • З
    Зочин

    Barilgui tortei yadruuhan uls yumdo

  • З
    Зочин

    Зайсан хилл.г угаасаа шадар сайдынх гэдэг налайхынхан бүгд мэднэ гаргасан шийдвэрээ өөрсдөө дагаж чадахгүй юм бол шийдвэр гаргахгүй байгаачээ ичээсээ заваан юмнууд уахим үндэстэнг зохион байгуулсан ерөнхий сайд, камертон хамтлагийнхан болон тоглолт зохмон байгуулсан зайсан хиллд арга хэмжээ ав ерөнхийлөгчөө

  • З
    Зочин

    Халдвар тараах бодлого яваад байна уу Ийм төртэй байх гэж

  • T
    Tuya

    Iim hogiin shiidbert ni ard tumen durgiuitsej bna

  • З
    Зочин

    Амарсайхан новшийг зайлуулах хэрэгтэй.

  • Z
    Zochin

    Baliar hognuud.Bayjijchaad,odoo bas yah geed baigaa hognuud ve

  • Z
    zochin

    bylduuch ,luivarchid dandaa ylgavarlan gaduurchalt chiij daramtaldag .. Zevuun novschnuud!!!

  • З
    Зочин

    ЭНЭРГЭЭСЭЭ ХАМААРАНА. МУУ ЭНЕРГИТЭЙ БОЛ 5 ХҮН 5000ХҮНД ХАЛДВАРЛАНА 500 хүн 5 ХҮНД Ч ХАЛДВАРЛАХГҮЙ.