УОК: Гэрээ зөрчсөн “Zaisan hill”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой

Нийгэм
umaahan
Унших: 1 мин 8 сек
90
legacy:Умаахан зураг/камертон.jpg
legacy:Умаахан зураг/зайсан хилл.jpg

Энэ сарын 15-нд буюу өчигдөр Зайсан Хиллд "Камертон" хамтлаг тоглолтоо хийлээ. Тэд байгуулагдаад 26 жил болсон ч цар тахлын улмаас хойшлогдоод байсан тоглолтоо өчигдөр хэдэн мянган хүн цуглуулан хийсэн билээ. Тус тоглолт зохион байгуулсан газар нь Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий газар юм. Ингээд ААН болон зохион байгуулсан хүмүүст ямар арга хэмжээ авах талаар УОК-ын дарга С.Амарсайханы хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатараас тодрууллаа.

legacy:Умаахан зураг/мөнхбааатар.jpg

-Өчигдөр Камертон хамтлаг тоглолт хийх зөвшөөрөл авсан уу?

-Улсын Онцгой Комисс зөвшөөрөл өгдөг байгууллага биш. Хариуцлагын гэрээгээ хоттой байгуулсан ААН юм байна. Тиймээс хотоос асуух нь зөв байх.

-Битүү зааланд арга хэмжээ хийхгүй гэсэн та бүхний гаргасан шийдвэрийг зөрчлөө. Ямар арга хэмжээ авах вэ?

-Арга хэмжээ хийх ёсгүй. Өчигдөрхөн л Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай "Арга хэмжээ зохион байгуулбал хяналтаа сайжруулъя, 50-аас дээш хүнтэй хурим найр арга хэмжээ хийх бол түргэвчилсэн авч байж оруулъя" гэдэг асуудлыг яриад сууж байхад ийм зүйл болчихлоо.
-Арга хэмжээ зохиосон ААН-н үйл ажиллагааны зөвшөөрлийг цуацална гэсэн "Зайсан хиллд" арга хэмжээ авах уу?

-Хууль журмынхаа дагуу зөвшөөрлийг цуцлах ёстой. "Зайсан хилл"-ийг бол тэрний энэний гэсэн юм байхгүй. Түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхдүүд хоттой байгуулсан гэрээгээ зөрчсөн байна. Хууль дүрмийн дагуу л явна. Хуулийн дагуу Зайсан хиллийн тусгай зөвшөөрлийг цуцлах, зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авна гэж харж байна.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    #double standard

  • З
    Зочин

    Та нар бол түй май салаавч

  • З
    Зочин

    Зайсан хилл Шадар сайд, УОК-ын даргынх болохоор арга хэмжээ зохион байгуулжээ дээ. Нөгөө давль стандарт гэдэг чинь энэ

  • З
    Зочин

    Энэ нэг луйварчин шадар сайд гээд байдаг монгол улс хөөрхий

  • Z
    zochin

    tom dargad l ich uchir bna, yagaad oor yriaad meden budilaad ye ye genet dogschrood zugeer chumuusiig barij chorino esvel boon torguul taviaadal!!!, iim darga said gej chaach baichgui ,odoo bolooschdee. Tanar albaar l covid taraaj mongo saadag!!! ,

  • И
    ИРГЭН

    Энэ Амарсанаа шадар сайд ер нь их сонин зарчимгүй хүн. Бүх болж бүтэхгүй зүйлтэй хутгалдаад. Хүүгээ хүртэл арын хаалгаар үнэ төлбөргүй гадаадын сургууль явуулах гэж байхад нь олон түмэн олж илрүүлж уйчлал гуйгаад байсан шдээ. Сурсан юмыг сураар боож болохгүй угаас ийм хүмүүжилтэй тийм орчинд төрж өсч хүмүүжсэн. Ах нь гэсэн яг түүнтэй адил.

  • З
    ЗОЧИН

    АМАРСАНАА САЙДАА БАС ХАМТАД НЬ ЦУЦЛААЧ.ЭНЭ ХҮНИЙ БИЗНЕС ГЭЭД ШУУГИАД БАЙНА ШДЭЭ. АРД ИРГЭДӨДӨР БҮР АРАВ ХОРИОРОО НАС БАРЖ БАЙХАД ЯМАР ХҮЙТЭН ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ ШУНАЛЫН ДОНТОЙ ЮМ БЭ?

  • К
    Кса

    Ерөөсөө ковидыг дарах хүсэл сонирхол алга юм байна. Ковидгүй болчихвол Амарсайхан мэтийн бизнест алдагдалтай гэж одоо ойлголоо. Мөнгө хийдэг нь үнэн боллоо. Харж л байя, гэрээг нь цуцалж чадах уу даа.

  • З
    Зочин

    Чадах уу та нар.Албан тушаалтай том даргын эзэмшилд арга хэмжээ авч харагдаач.Үлгэрийн далай