“Камертон“ хамтлаг тоглолт зохион байгуулсан асуудлаар С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар мэдээлэл хийнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:UOK/245757664_951188165741039_6244490363640469973_n.jpeg

Энэ сарын 15-нд "Камертон" хамтлаг "Зайсан Хилл"-д олон мянган хүн цуглуулсан тоглолт хийсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Учир нь халдварын тархалт өндөр, УОК-оос дотоод орчин арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон үед ийнхүү зохион байгуулсан нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Мөн "Зайсан Хилл" нь УОК-ын дарга С.Амарсайханых гэгддэг. Тиймээс УОК-ын дарга өөрийнхөө шийдвэрийн эсрэг ажиллалаа гэсэн шүүмжлэл ч бий. Тэгвэл "Зайсан Хилл"-д тоглолт зохион байгуулсан асуудлаар УОК-ын дарга С.Амарсайхан, НОК-ын дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр мэдээлэл өгөхөөр болжээ. Мэдээлэл 14.00 цагт болох юм. Бид шуурхай дамжуулах болно.