ХХЕГ: Замын-Үүд, Эрээний боомт нь олон улсын боомт учраас удаан хугацаагаар хаах боломжгүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:3x3/хил.jpg

БНХАУ-ын Эрээн хот өнгөрөгч аравдугаар сарын 14-нөөс эхлэн "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон тул Замын-Үүд, Эрээний боомтын үйл ажиллагааг түр хугацаанд хаагаад буй. Гэвч БНХАУ ирэх оны эхээр хилээ нээж магадгүй талаар мэдээлэл гарсан.

Энэ талаар ХХЕГ-аас тодруулахад "Замын-Үүд, Эрээний боомт нь экспорт, импортын голлох томоохон олон улсын боомт учраас удаан хугацаагаар хаах боломжгүй юм. Эрээн хотын төлөөлөгчийн газрын шугамаар мэдэгдэл ирүүлэхдээ цар тахлын нөхцөл байдал болон хилээр шалган нэвтрүүлэх ариутгалын төхөөрөмжид эвдрэл гарч засах шаардлага үүссэн тул зорчих хөдөлгөөнийг түр хааж байгаа талаар дурдсан. Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын зорчих хөдөлгөөний талаар байгуулсан гэрээний заалтад халдварт өвчний улмаас үүссэн нөхцөл байдал, шийдвэрийн талаар шуурхай мэдээлэл солилцох талаар заасан байдаг. Харин тус гэрээгээр хэд хоногийн хугацаатай хөдөлгөөнийг зогсоох талаар заалт байдаггүй. Одоогоор хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлд шуурхай арга хэмжээ авахаар албаныхан ажиллаж байгаа" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үйлдвэрлэлийн тихонолги,материал,Оёх зүү,утас нь хүртэл хараат шүү дээ.Хилээ нээхгүй бол бараа материалын хомсдолд ороод хэцүү байна.Байгаа барааных нь нь үнэ өртөг дийлдэхгүй...

  • И
    Иргэн

    Хилээ бүрмөсөн хаасан нь дээрээ монголчууд өөрснөө ажиллаж амьдрах болсоон алийн болгон урдаас бэлэн юм зөөхөв дээ

  • O
    Oyunbayar

    sain bna uu? ug ni ali ali tal ni darhlaajuulaltaa 80 deesh huvid hamriulaad hun bur haldvar hamgaalalaa sain barival hilee neeh ni zuv duu. Ediin zasag bolood ali ali talaa bodsonch.

  • З
    Зочин

    За ашгүй ашгүй

  • H
    Hehe

    Ta nar hezeenees meddeg boltsiin haha