Хэнтий аймгийн нутагт хээрийн түймэр гарч, 400 га талбай шатжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:5926/зураг11 - 2021-10-19T100643.833.jpg

Хэнтий аймаг, Норовлин сумын нутагт Ангирт багийн “Авсад Хайрхан” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын 18-нд бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 16:10 цагт түймрийг цурамд оруулж, мөн өдрийн 16:25 цагт бүрэн унтрааж, байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Нийт 400 га талбай шатсан талаар албаныхан мэдээллээ.