“Цогт-Цэций Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг ойрын хугацаанд эхлүүлнэ“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:yondon said/205718138_331529065251235_3188793481339457748_n.jpg

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Цогт-Цэций Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг ойрын хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байгаа талаараа хэллээ.

Тэрбээр "Бид экспортын бүхий л сувгийг ашиглах ёстой. Экспорт муу байгаагаас хамаарч уурхайнуудын нөхцөл байдал хүнд байгаа. Өчигдөр Гашуунсухайт руу 409 машин хил гарсан. Чингэлэг тээврийн терминалын асуудлаар БНХАУ-ын талтай ярилцсан. Чингэлэг тээврийн терминалыг монгол жолооч нараар явуулах асуудал Хятадын талд яригдаж эхэлж байгаа юм билээ. Үүнээс гадна Цогт-Цэций Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг ойрын хугацаанд эхлүүлнэ" гэлээ.

tenx-hd