Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/10,4/NewFolder/NewFolder/unnamed (4).jpg

Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2021-2022 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Хөнгөлөлт энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх юм.

Гэр хорооллын хэрэглэгчдийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд хөнгөлөлт тооцогдоно.

Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид:

Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байна

Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.

Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ гэж тус компаниас мэдээллээ.

legacy:post/10,4/NewFolder/NewFolder/3prrhv_Screen_Shot_2021-10-20_at_10_05.31_x974.jpg