СУРВАЛЖИЛГА: Натри хлорид, Арбидол, тариур тасарч, эмийн хомстол үүсчээ

Нийгэм
umaahan
Унших: 3 мин 53 сек
210
legacy:Умаахан зураг/эмийн сан/248874565_612041896885458_4232816611014851855_n.jpg
legacy:Умаахан зураг/эмийн сан/248647398_185699297049359_3334054886476938170_n.jpg

БНХАУ хилээ хаасантай холбогдуулан зөвхөн нарийн ногооноос гадна экспортоор орж ирдэг эм эмнэлгийн хэрэгсэл тасалдаж, зарим эмийн сан хаалгаа барихад хүрчээ. Эмийн сан хаалгаа барихаас гадна хүн амын дунд олон төрлийн өвчлөл ихтэй манай улсын иргэд дусал, тариур зүү, өвчин намдаах эм тэр бүү хэл нурууны наалт хүртэл хайсаар олон эмийн сангийн хаалга татаж, улаа эргэтэл эрэл хайгуул хийгээд хагас сар орчим болжээ. Эм тариа хайсан иргэд дэмий л ганзага хоосон буцаж байна. Ингээд бид энэ асуудлыг сурвалжлахаар Бөхийн өргөө орчмын 10 гаруй эмийн сангаар ороход эм сурсан иргэд олон байлаа. Харин тэдэнд эмийн санчид ганцхан хариултыг л өгч байсан юм.

Тэр нь "Байхгүй. Тасарсан" гэдэг хариулт.

legacy:Умаахан зураг/эмийн сан/248874560_417648533104633_932840682813838311_n.jpg

Энэ хариултыг 14 дахь эмийн сангаасаа сонсож, 15 дахь эмийн санруугаа алхаж яваа иргэн Т.Ц-тэй уулзаж ярилцахад "Монгол Улс юу ч үгүй болжээ. Хөгшиндөө яаралтай өвчин намдаах эм авах гээд хайж явна. Хэдэн ч буудал алхчихав даа. Тэр бүү хэл ганц "натрийн хлорид" гэх давсны уусмал ч олдохгүй байна шүү дээ. Өнөөдөртөө олохгүй бол горьгүй нь" хэмээсэн юм.

Өвдөх гэдэг өлсөхөөс өөр зүйл. Ногоо тасрахад махаа идчихнэ. Гэтэл дусал тариа, эм тасарвал бид оронд нь юугаа хэрэглэх вэ?

Бид цааш явж Монгол Улсдаа л томоохонд тооцогдох эм ханган нийлүүлэх төв "Монос"-ын эмийн сангаар ороход Монголчуудын хэрэглээнд хамгийн их хэрэглэгддэг ренгер тарилгын шингэн, натрийн хлорид байхгүй байлаа. Ингээд тус эмийн сангийн эмийн санчаас ямар, ямар эм бэлдмэл байхгүй байгаа талаар тодруулахад "Корона гарснаас хойш зарим нэр төрлийн эм, тариа ховордох болсныг бүгд л мэдэж байгаа байх. Наадмаас хойш хөдөө орон нутаг халдварын тоо ихээр нэмэгдэхэд эмнэлгүүд эм, тарианы хомстолд орсон шүү дээ. Одоо манайд коронагийн эммчилгээнд уух эм, бэлдмэл болон зүү, дусал тариа дууссан. Асууж сураглах иргэд ч тоймоо алдлаа. Витагрипп, пиковитт, анаферон, норов-7, сиптолин лав дуусаж байгаа байх. Нөөцөө дуусахад л буцааж татаж байсан. Гэтэл татаж авах ч эм бэлдмэл байхгүй болсон. Тэр дундаа иргэдийн хамгийн их хэрэглэдэг гол эмнүүд нь шүү" гэлээ.

Одоогоор тасарсан болон ховор байгаа эм, эмийн хэрэгслүүд,

100, 250, 500 мл натри, 200, 500 мл ренгер, 250, 500 мл пантоген, 1,2,3, 10 граммтай тариур зэрэг нь тасарсан.

legacy:Умаахан зураг/эмийн сан/248964238_274051724603297_4428266996307232154_n.jpg

Харин жижиг эмийн сангуудын хувьд "Хаалгаа барихад хүрсэн" гэдгээ хэлж байна. Бөхийн өргөөний ойролцоох нэгэн эмийн сан руу ороход, "Юу асуух гэж байна. Байхгүй дээ бараг" хэмээсээр угтсан юм. Тус эмийн сангийн эмийн санч манайх одоо эм тариагүй болсон болохоор 13 цаг гээд л хаалгаа барьж байна. Эгч нь "Хэлдэг ганц л үгтэй болсон Байхгүй гэдэг. Олон л хүн эм тариа асууж орж байна даа. Одоо бид яалтай билээ дээ" хэмээсэн юм.

legacy:Умаахан зураг/эмийн сан/248920567_418358716348049_4393195294982136077_n.jpg

Мөн дараагийн иргэнтэй уулзаж ярилцахад, "Ээждээ нэг дусал хайгаад олсонгүй ээ. Тэр битгий хэл өөртөө нурууны наалт ч олж чадахгүй байна. Дусал тариа хийлгэдэг гэрээрээ эмчлүүлдэг хүмүүс хэцүү байгаа байх даа хөөрхий" хэмээсэн юм.

Харин бидний мэдэх "Ази фарм" "Хүрмэн" эмийн сангаар ороход Натрийн хлорид 500 мг-тай нь ганцхан ширхэг л байсан юм.

Нөгөө талдаа эм эмнэлгийн хэрэгсэл хамгийн их хэрэг болдог газар бол эмнэлгийн байгууллагууд. Хэрвээ эм, хэрэгсэл тасарвал олон өвчтөн хүндрэх эрсдэлтэй гэдгийг эмч ажилчид хэлж байсан юм. Бид Нэгдүгээр эмнэлгээр орж эм, эмийн хэрэгсэл дуусаж байна уу гэж асууж тодруулахад, "Одоогоор яг дууссан эм бэлдмэл бол алга. Харин энэ байдал нэлээд хэд хоног үргэлжилбэл хэцүүдэх байх" гэлээ.

legacy:_shariljjj/NewFolder 1/248848646_679906899656526_8448448844918902288_n (1)-1.jpg

Улаанбаатар хотын эмнэлгүүд одоохондоо нөөцөөр тасраагүй бол орон нутгуудаар эмнэлгийн эм хангамж тасарснаас үүдэж, коронавирусийн халдвар авсан иргэд хүндэрсэн байдалтай байгааг албаны хүмүүс хэлж байна.

Энэ талаар Өвөрхангай аймгийн нэгэн өрхийн эмнэлгийн эмчтэй холбогдож асуухад "Арбидол 200 мг-тай нь л гэхэд манай аймагт тасарсан. Мөн гроприносон гэх мэт яг вирусийн гол хэрэгцээтэй эмнүүд нь тасарчихсан. Яадаг юм байгаа юм бүү мэд. Хоёрдугаарт, эм тариа ховордож эмчлүүлэгчид хүндэрч байна. Эмийн үнэ ч гэсэн нэмэгдсэн" гэдгийг хэлж байв.

legacy:нэгдүгээр эмнэлэг/248411641_2320743118067974_2337379060742277863_n.jpg

Эндээс харахад манай улсад гол эм тариа эмийн хэрэгслээ өөрсдөө хийх хэмжээний жижиг ч болтугай үйлдвэрүүд байх шаардлагатай гэдгийг харуулж байна. Бие даасан улс орон гэхэд шприц, зүү дуслын сав үйлдвэрлэчих хэмжээний чадавхгүй байна гэдэг нь эмгэнэлтэй. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл ёстой л нөгөө "Бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэдгийн үлгэрээр орох нь. Нэмж хэлэхэд коронавирусийн гол эмчилгээнд хэрэглэгддэг арбидол гэх эм улс даяар тасарвал цар тахалд ташраараа хиарч, хүн амын дунд нас баралт нэмэгдвэл яах вэ. Бензин тасрахад сүржин зан авир гаргадаг шигээ эм бэлдмэл татан авах асуудалд анхаарахгүй бол болохгүй болж байгаа нь энэ биш гэж үү?

С.Сувдансондор

legacy:2025/04/oooo/0145.jpg legacy:Умаахан зураг/эмийн сан/249146353_410901080623051_6973139511794092600_n.jpg legacy:Умаахан зураг/эмийн сан/248893102_485322599181591_2324132306442541915_n.jpg legacy:Умаахан зураг/эмийн сан/248926156_943716312900938_113141435846552603_n.jpg
Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Аги

    Монгол шиг арчаагүй улс дэлхийд ховор доо. Өөрсдөө сэтгээд хийнэ гэсэн ойлголт байхгүй. Дан бэлэн юм авч байх сонирхолтой. Хийе гэсэн нэгнийг нь хүнд суртал авилгын сүлжээ нь өөрийн эрхгүй мохоож зогсоож чадна

  • З
    зочин

    бүх юмаа гадаадаас зөөдөг байсны гай гарч байна даа. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлсэн бол юу гэж бусад улсын хараат байхав дээ

  • З
    Зочин

    Ямар улс гэхээрээ залгаа улсын хил хаагдахад юу ч үгүй болтлоо тасардаг байнаа. Энэ арай л өрөвдмөөр байгаа юм биш үү. Бүхэл бүтэн нэг улс байж иргэдээ ийм гуйлгачин төрхтэй амьдруулна гэдэг арай гомдмоор юмаа

  • З
    Зочин

    Ийм юм бичиж олны санаа сэтгэл үймүүлж байх ямар хэрэгтэй юм бэ. Сувдансондор сэтгүүлчээ. Манай сэтгүүлч гэж нэг их том амьтад дандаа Монголд болж байгаа бүх муу муухайг л түү бичих юм. ясан муу санаатай амьтад гээч вэ...

  • З
    Зочин

    Арай ч эм тариа ийм дээ хүрээ ч үгүй , хүргээ ч үгүй байхаа. Дотоодын эм хэрэгслэлийн үйлдвэрлэлийн чадал чансааг харах цаг болсон байна.

  • З
    Зочин

    Натри хлорид үйлдвэрлэчихэж чаддаггүй эмийн үйлдвэрүүд бгаад яахын.Тариурын үйлдвэр гээд нэг юм дуулдаад л байсан хэн нь идчих вэ.Өөрсдөө юм хийх хэрэгтэй бна.

  • З
    зочин

    10,5 тэрбумын арбидол нь яасан юм бол. саяхан л коронавирусийн халдварыг эмчлэхэд эмийн жагсаалтаас хассан. одоо байгаа болон захиалгаар иорж байгаа тэр их эмийг яахав гээд байсан биш бил уу

  • З
    Зочин

    Эм тариа, тариур дууссан гэдэг худлаа шүү. Эмийн бизнесийнхэний тарааж байгаа худал мэдээлэл. Онгоцоор бишгүй ихээр нь зөөгөөд авч ирж байгаа шүү. Үүний цаана өөр учир байгаа нь тодорхой. Тэгээд ч хэдэн жилийн өмнөхөн шприцийн үйлдвэр ашиглалтанд орлоо гээд л шуугиад байсан яасан бэ?

  • З
    Зочин

    Манайд тариурын үйддвэр гээд нэг юм байдаг биз дээ.

  • Э
    экспортоор орж ирдэг биш импортоор гэж хэлнэ

    Зочин

  • З
    з

    эмийг хоол шиг хэрэглэхээ болих хэрэгтэй сурвалжлагчаа буруу зүйлийг сурталчлахаа боль. бүх эмийн санг хаа. эмгүй амьдарч сур

  • З
    Зочин

    socializmiin ued ter natrig chini duriin aptek shuud nairuulaad l ugdeg baisan shdee.odoo yachihaad bgaa yum boldoo

  • З
    Зочин

    Бид өөрсдөө юуч хийжчадахгүй байж онголчуудын амьдралыг тэтгэгч тэжээгч хөрш улс орноо элдвээр муулж ихэмсэг хуншгүй зан гаргаж байгаа нь бүх төрлийн бүтээгдэхүүнээ өгөхөөс цаараглаж хилээ чангатгаж байх магадлал маш өндөр байна. ҮҮнд сэтгэл зовж байна. Тэгээд байхгүй болохоор Төрөөс нэхээд хэвчихнэ, шантаажлана, доромжлоно, өлсөнө, үхнэ гэж айлгана, Бид чинь яаж байнаа, юу болж байнаа.

  • М
    монгол

    одоо өвдөхгүйн тулд урьдчилан сэргийлэх арга замаа л хайх хэрэгтэй болж дээ... уламжлалт эмчилгээ бариа төөнүүр, зүү, шавар тавьдаг, сэргээн засах физик эмчилгээ хийдэг сувилалууд л ачаалалтай ажиллах нь дээ. элдэв мэдэх мэдэхгүй, үйлчлэх үйлчлэхгүй эм ууж тариулснаас монгол аргаар төрөл бүрийн халгай, шилмүүстэй рашаан устай сувилууллуудаа бараадаж өвдөхөөсөө өмнө, элдэв өвчин газар авахаас өмнө агаартай газрын сувиллуудад урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж байх хэрэгтэй болцгоож дээ

  • Z
    zochin

    u ve. norob 7 bhgvi genvv.mongol em bish umu

  • З
    Зочин

    Эм найруулагчид болон дунд мэргэжилтэн бэлтгэх бодлого алдагдсан байна.шингэн тариагаа монголчууд өөрсдөө хийдэг байсан

  • З
    Зочин

    Соц үед грамтай шилэнд натри ренгерэ өөрсдөө хийгээд бодоод л байсан шдээ.тэгээд хийх хэрэгтэй шдээ.Бусдын хараат байх албагүй.

  • З
    Зочин

    Монсан гээд тунга аятайхан тариурын үйлдвэр байсан, хэн нэгний зориулалттай устгаа биз дэээ, н.. .д

  • З
    Зочин

    гэрээрээ эмчлүүлж байгаа хүмүүст эрүүл мэндийн даатгалгүй бол өрхийн эмнэлэг эмчилээний багацаа өгдөггүй гэнэ өдрийнхөө хоолыг аргацгааж ядаж байгаа улс даатгалтай байж харагдаач тэд амьдралаа залгуулахын тулд өдөрт гарах л хэрэгцээ гарна хий дэмээ коронотой гэж хоолчгүй эм ч үгүй хоригдож байхаар аль болохоор мэдэгдэхгүйг хичээнэ ийм байхад коронотой үр дүнтэй тэмцэл болох уу

  • З
    Зочин

    коронотойгоо зэрэгцэж амьдарч байгаагийн гор нь шүү дээ болоогүй ээ одоо идэх хоолч олдохгүй болно

  • З
    зочин

    тариурын үйлдвэр хаалгаа барихад импортн тариур оруулж ирдэг компаниуд нөлөөлсөн бх.байгаагаа устгаж оргүй болдог улс