“ХХБ миний үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалан хөрөнгө босгож болох “зальтай“ заалт оруулсан байж“

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 7 сек
120
legacy:233722993_203609698399512_4445847081752301044_n copy copy.jpg

11 жилийн өмнө "Худалдаа хөгжлийн банк"-наас 16 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэн Г.Сэржхоролын талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр ХХБ-тай албан ёсны уулзалт хийж, ойлголцлоо нэгтгэсэн байна.

Тэрбээр "ХХБ-ны гүйцэтгэх удирдлагуудтай уулзаж албан ёсоор хариу гардан авлаа.

Банкууд зээлээ цааш нь зарж шилжүүлдэг энэ нь хууль ёсны зүйл гэсэн хариу авсан.

Би, банк санхүүгийн байгууллагууд хэлцлээр шаардах эрхээ багцлан нэг "бүтээгдэхүүн" болгож зарж санхүүжилт босгодог аргыг мэднэ, энэ нь хууль ёсны байдгаас гадна чөлөөт зах зээлд нэн түгээмэлд тооцогддог санхүүгийн операци гэдгийг гадарлана. Энэ тал дээр маргахгүй!

Гэхдээ үнэхээр "асуудлууд" байна аа.

Та гэрээг зөвшөөрөөд гарын үсгээ зурсан байна гэж байна, нээрээ тэгж.

Зээлийн Үл хөдлөх хөрөнгө, түүний барцааны гэрээ гэсэн хэсэгт 1.4 дээр " Банк барьцаагаар хангагдах шаардлагыг бусдад шилжүүлэх замаар барьцааны эрхийг бусдад шилжүүлж болно" гэсэн заалт байна.

Үүнийг би "миний үл хөдлөх хөрөнгийг надад хэлэлгүйгээр бусдад барьцаалан банк дахин хөрөнгө босгож болно" гэж унших ёстой байжээ.

Хөөцөлдөж байсан зээл нь бүтчихсэн хөл нь газар хүрэхгүй яваа иргэн хэдэн давхар хэвлэчихсэн цаасан дунд гарын үсэг зуран зогсохдоо түмэн нөхцөл дундаас дээрх бижигхэн "боёо" гэчихсэн 1.4 заалтыг тогтож анзаарлаа юу.

За тогтоод уншлаа гэхэд дээрх байдлаар "орчуулж" ойлголоо юу. Худлаа л даа. "Зальтай" заалт гэхээс өөр арга алга" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ямар ч мэдлэггүй уймраа хүн бна

  • Ц
    цагаан

    энэ хүн одоо зээлээ 8 хувиар хүү тооцон төлөх, өмнө төлсөн хүүгийн зөрүүг авах талаар шүүхэд хандмаар юм

  • З
    Зочин

    Гадны том банкуудыг оруулж ирж байж эдний энэ луйвар зогсоно,

  • Ш
    шударга залуу

    худалдаа хөгжлийн банк Багангуурын Хорол Эрдэнэ ХК-ийг маш их өндөр үнэлгээтэй объектуудыг маш том хэмжээний газрын хамт хятадуудад зарсан гэнэ шүү. Монгол орны маань Газар Нутгийг Хятадуудад зардаг хуулийн заалтаа өөрчлөх хэрэгтэй юм бахйна. Хувьцаа Эзэмшигч нар нар хохирно шүү дээ.

  • B
    bii

    bank huuran mehlelt hiisen bn.hervee zuruu mungiig ugch hohirolgui bolgodoggui ym bol shuuhed ug.ingej davraaj bolohgui e.ene maygaar olon zuun hunii zeeliig davhar ashiglaj ashig unagaaj bgaan bn.naad zaalt chin tsever uursdiiguu hamgaalah zaalt bish bn.

  • З
    зочин

    " Банк барьцаагаар хангагдах шаардлагыг бусдад шилжүүлэх замаар барьцааны эрхийг бусдад шилжүүлж болно" Дахин дахин уншлаа утгыг нь ойлгосонгүй. Шаардлагыг гэж яг юуг хэлээд байнаа

  • Б
    БААТАР

    ШҮҮХ ҮҮНИЙГ АВЧ ҮЗЭХ ЁСТОЙ БАЙХ .САНААТАЙГААР ХУУРАН МЭХЭЛЖ ТӨӨРӨЛДҮҮЛЭХ ЗААЛТ ОРУУЛСАН БАЙНА.

  • Б
    б

    Бүх банкууд л МИК зээлээ багцлаад зарчихдаг юм байна лээ шүү дээ. Хаан Банкинд зээлээ төлчихөөд гэрчилгээгээ авья гэсэн чинь МИК-д мэдэгдэнэ гэж байсан.

  • З
    Зочин

    Bank uneheer zal'tai huuran mehleh zaalt oruulsan n' uuruu huul' zurchuj bgaa bus uu. No-toi l asuudal bna.

  • З
    Зочин

    Банк Зээлийн болон барьцааны Гэрээ байгуулахдаа зээлдэгч барьцаалуулагчид гэрээний гол заалтыг тайлбарлаж өгөх үүрэгтэй. Монгол банкны журам холбогдох хуулиар зохицуулсан. Мөн Банк өөрийн шаардах эрхээ бусдад шилжүүлэх замаар барьцаа хөрөнгийг шилжүүлнэ гэж гэрээнд зааснаас давхар барьцаалж хөрөнгө босгох гэсэн заалт биш л бна.

  • З
    Зочин

    Харин тийм. ХХБ энэ Эрдэнэбилэг гэдэг өвгөн боловсролгүй улаан луйварчин байна. Одоо энэ банкинд нарийн ширийнийг нь ойлгоогүй ажиллаж байсан зуун зуун залуучууд энэ өвгөн эхнэрээс нь дөлөөд гарч байна. ХХБ хадгаламж харилцах байгаа газрууд эртхэн татсан зөв шүү. нэг өдөр таны мөнгө байхгүй, яг ийм заль хэрэглээд мөнгийг чинь аваад сансарт замхарна

  • Z
    zochin

    хамгийн гол нь 80 с дээш м2 тай байрыг хууль зөрчиж, үгсэн хуйвалдаж 8 хувийн зээл рүү шилжүүлсэн бн шүү дээ