ФОТО: Дэлхийд байхгүй супер ТУУЗ ХАЙЧЛАХ ЁСЛОЛУУД

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 47 сек
60
legacy:tuuz haichlah/250535339_748667862631670_6007893818616436408_n.jpg

“Тууз хайчлах нь олдмол солиорлын нэг хэлбэр” хэмээн Канадын судлаач Хон Чень хэлсэн байдаг. Харин манайханы хувьд тууз хайчлана гэдэг нь солиорлын бус нэр төр, байр сууриа баталж буй хэрэг юу гэлтэй. Учир нь сайд дарга нараасаа эхлээд өөрийгөө “ДЭЭД” хэмээн залсан нөхдүүд сүржин зандаа хөтлөгдөн, цэмцийж зогсчихоод, тууз хайчлах хэмжээний хүн хэмээн өөрсдийгөө дөвийлгөх болов.

Өнөөх дон нь хэтрэхдээ сүүлдээ бүр албан өрөөндөө тууз хайчлах нь холгүй байна, манайхан. Шинэ нойл ашиглалтад оруулчихаад түүнийхээ өмнө жишим ч үгүй тууз хайчлан зогсох тохиолдол ч гарч байлаа. Санаж байгаа бол, мод тарихдаа ч ёсыг бодож тууз хайчлахаа мартаагүй билээ, саяхан.

Дэлхийд байхгүй Монгол "ёс", супер тууз хайчлах ёслолуудыг хүргэе.

2019 онд тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл II төрөх эмнэлэгт дөрвөн ор хүлээлгэн өгөх ЁСЛОЛ

Элчин сайдын яамны төв байрны цахилгаан шат болон сантехникийн зангилаа хэсэгт иж бүрэн засвар хийснийг хүлээн авах ЁСЛОЛ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, хагас подвальдаа засвар хийснээ хүлээн авах ЁСЛОЛ

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Говьсүмбэр аймагт очиж ажиллах үеэрээ 200 метр явган хүний зам нээж ТУУЗ ХАЙЧЛАВ

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийг нээж ТУУЗ ХАЙЧЛАВ

Шинээр ашиглалтад орсон цагдаагийн байрыг нээж, ТУУЗ ХАЙЧЛАВ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Жорлонгийн нээлт хийж, ТУУЗ ХАЙЧЛАВ

legacy:Goojingin undur/зураг11 (58).jpg

2016 онд Сонгино-Хайрхан дүүрэгт баригдсан эрүүлжүүлэх байрын нээлтийн "ТУУЗ ХАЙЧЛАХ ЁСЛОЛ"

legacy:10.23/зураг11 (59).jpg

2015 он Хархорин "Яасан ч олуулаа юм"

legacy:10.23/зураг11 (60).jpg

Дорноговь аймгийн Сайншанд сумын угтах хаалганы нээлтэд дарга, удирдлагууд ТУУЗ ХАЙЧЛАВ

legacy:tuuz haichlah/зураг11 (61).jpg

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын удирдлагууд гэрлэн дохио тавих тѳдийд л тууз хайчилжээ

legacy:10.23/зураг11 (63).jpg

Тууз хайчлах гээд багтаж чадахгүй зогсцгоож буй дарга нар

Монгол гэр дотор ТУУЗ ХАЙЧЛАВ

legacy:10.23/зураг11 (65).jpg

Шинэ худгийн ТУУЗ ХАЙЧЛАХ ЁСЛОЛ

74 метр шороон замыг нээж ТУУЗ ХАЙЧЛАВ

2015 он 15кВын станцыг 2 дахин нээж тууз хайчилж байгаа нь

legacy:10.23/зураг11 (66).jpg

Тууз хайчлах "дон" үргэлжлэв

legacy:10.23/зураг11 (67).jpg

Ерөө голын бетон гүүрийн нээлтийн ТУУЗ ХАЙЧЛАХ ЁСЛОЛ

legacy:tuuz haichlah/зураг11 (58).jpg

Нэг цонхны үйлчилгээний конторын нээлтэд ТУУЗ ХАЙЧЛАВ

legacy:tuuz haichlah/зураг11 (59).jpg

Тууз хайчлахаар тайзан дээр багтаж ядаж буй ДАРГА НАР

legacy:tuuz haichlah/зураг11 (60).jpg

ТУУЗ ХАЙЧЛАХ дуртай болсон дарга нарыг шог зураач С.Цогтбаяр ШОГЛОВ

Цахим сүлжээнд ТУУЗ ХАЙЧЛАХ-ыг ийнхүү дүрслэв