Хорих байгууллагуудад хүмүүжигчдийн тив хоорондын аварга шалгаруулах тэмцээний аваргуудад хүндэтгэл үзүүллээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1029/хоригдол.jpg

Олон Улсын шатрын холбоо /ФИДЕ/-с “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд зохион байгуулсан тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, түүхэн амжилт гарган, аваргын алтан медаль хүртсэн билээ.

МШХ-ны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МУГТ, Их мастeр, Дэд хурандаа Т.Батчимэг хорих ял эдлүүлэх албаны сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ө.Саруултуяа нар ШШГБ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тамирчдын төлөөлөлтэй уулзаж, баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэмцээнд амжилттай оролцсон найман хүмүүжигчдийг талархалын бичиг, хувийн зүгээс нийт 500,000₮ шагналаар шагнаж, цаашид шатрын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс шатар, сурах бичгийг 415, 423, 427, 435-р нээлттэй, хаалтттай хорих ангиудад тус, тус гардууллаа.

legacy:Умаахан зураг/1029/242317257_1628588547489789_1187543375514452013_n.jpg