“ХЗДХЯ нотариатчийн шалгалтад оролцсон 20 орчим хүнийг хохироож, тэгш бус байдал гаргасан“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 57 сек
70
legacy:888/зураг11 - 2021-10-31T115311.866.jpg

Өнгөрөгч аравдугаар сарын 25-31-ний хооронд Хуульзүй, дотоод хэргийн яамнаас Нотариатчийн мэргэшлийн шалгалт авахдаа алдаатай тест боловсруулж, хуваарийг тодорхой мэдээлээгүйгээс 20 гаруй иргэн хохирчээ. Тэдгээр иргэдийн төлөөлөл өнөөдөр /2021.10.31/ мэдээлэл хийлээ.

Хохирсон иргэн "Хуульчид дундаас нотариатчийг сонгон шалгаруулах шалгалт 2016 оноос хойш таван жилийн дараа энэ жил зохион байгуулагдсан. Шалгалт гурван үе шаттай. Тест, бодлогын, ярилцлагын шалтгалт хэзээ болохыг тодорхойгүй байсан. Анхнаасаа зар мэдээллийг оролцогчдийг төөрөгдүүлэх байдлаар тодорхой бус зарласан. Сорилын шалгалтын явцад оролцогчийг оруулж, гаргасан. Тус шалгалтад тэнцсэн хүмүүс орой 22 цаг хүртэл бодлогын шалгалтынхаа зарыг харахад ороогүй байсан. Гэтэл хүмүүсийг амарсан хойно дараагийн шалгалтын товыг зарласан. Мэргэжлийн хороод оролцогчдод албан мэйлээр нь мэдээллийг өгч байсан. Шалгалтын зарын хангалттай бүх арга хэлбэрээр түгээгээгүйн улмаас бодлогын шалгалтад тэнцсэн 20 орчим хүн хоцорсон. Хохирсон иргэд ХЗДХЯ-нд гомдол гаргасан боловч дахин оролцуулах боломжгүй гэх хариу өгсөн. Энэ нь олон хуульчдыг зургаан жилд нэг болох шалгалтад цаг заваа зарцуулж бэлдсэн хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гэж харж байгаа. Иймээс бодлогын шалгалттай холбоотой хоцорсон 20 орчим хүмүүс нэгдэж Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэхээр болсон" гэлээ.

"ХЗДХЯ тэгш бус байдал гаргасан байтал гомдол гаргах боломжоор хязгаарлаж байна"

legacy:888/зураг11 - 2021-10-31T114151.868.jpg

Хохирсон иргэдийн өмгөөлөгч "ХЗДХЯ гурван төрлийн алдаа гаргаад байгаа юм. Шалгалтын товыг тогтооно гэж байгаа юм. Шалгалт нь гурван хэлбэртэй. Гэтэл шалгалтын товыг тогтоохдоо зөвхөн нэг хэлбэрийнх нь буюу сорилын шалгалтын товыг тогтоочихоод нөгөө хоёрынх нь товыг тогтоогоогүй. Сайдын өөрийнх нь баталсан журмаар гурван шалгалтын товыг тогтоох ёстой. Хоёрдугаарт, гомдол гаргах боломжоор хязгаарлаж байна. Оройн 20 цаг гэхэд гомдол гарга гэж байна. Гэтэл 16 цагт шалгалт өгчихөөд гарч иртэл 17:30 цагт дуусна. Оройн 20 цагт гомдлоо гарга гэж байгаа юм бол яагаад өглөө 09 цагт шалгалтаа зохион байгуулахгүй байгаа юм. Зориуд гомдол гаргах хугацаагаар хязгаарлаж байна.

Гуравдугаарт, сорил алдаатай байна гээд гомдол гаргахаар хүлээн авахаас татгалзаж байна. Татгалзах эрх захиргаанд байхгүй. Захиргаа гомдлыг хүлээн аваад үндэслэл бүрийг хянан шалгаж, хариу өгөх үүрэгтэй.

Дөрөвдүгээрт, тэгш бус байдал гаргаж байгаа юм. Бодлогын шалгалт маргааш гэдгийг өмнөх өдрийн 21 цагт мэдэгдэж байгаа юм. Тавдугаарт, журмаараа бодлогын шалгалтад 30-аас доош оноо авсан хүн ярилцлагад орохгүй. Гэтэл 30-аас доош оноотой хүн ярилцлагын шалгалтад орж байна. Иймээс бид энэ асуудал дээр ажиллаж байна" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Солонго

    Bur yaag notariot shalgalt baisan uu baahan computer asuult orj irej .... yug shalgalj ymar shaardaag tavij notariot bolgoh gd bgam

  • D
    Dorjoo

    Шалгалт гэж зүгээр нэр төдий, бодлогийн хариу гарах 2 хоногийн хугацаанд ????? үнэхээр шударга бус ...

  • D
    Dorjoo

    Бодлогын шалгалтыг гараар бичүүлж авсан, гэхдээ бодлогынхоо кейсийг тараасан канвертаныхаа нүүрэн хэсэгт шалуулагчийнхаа овог, нэр, регистрийн дугаарыг бичүүлж авсан...2016 онд бодлогын хариу өдөртөө гарсан, 2 хоногийн дараа хариу гарсан, ямар ч нууцлал байхгүй, үнэхээр зохион байгуулалт муу байсан.

  • T
    Tuul

    Shuuh-d ug ug. Neeh ih surtei test deer computeriin asuultuud ywj bh shig, huuliar awna geegui biluu.

  • U
    Udval

    Ugaasaa ene jiliin shalgalt mash zohion bguulalt muu bolson huulichiin shalgaltand notariatiin shakgaltand orson humuuseea heden zuu dahin ih hun orood testendee tentaen humuust n urgudul gomdliin hariug n ugchuud tsagaa hun buriin utsruu msg eer maileer ywuulsn gdgee medgdeed bolood bhd ene 200,300 han hunees shalglt awj bgaa bjiij uneheer zohion bguulalt 0, deerees n bodlogiig 100 han minutand garaar bichuulj awj bh shig minii sanaj bgaagaar huulichiin shalglt neg bodlgiig 150-200 minutand computer dr bichuulj awdg, bas huuli togtoomjoo harh gj barag medeelelzuin hicheel ter 100 minutandaa suraad bgamuu haashain , bodlgiig bagsh nar zohioson ymuu yasn ym medehgui 4 asuult n 4 uulee oilgomjgui bsn. Uneheer gomdoltoi bgaa.

  • Г
    Ган

    АТГ шалгах хэрэгтэй.Хотод нотариатчын эрхтэй болоход 50 сая төгрөг, хөдөө орон нутагт 35 сая гэсэн яриа байдаг.

  • З
    Зочин

    Төрийн албаны чадавхи ийм л байгаа. Хуульчид болохоороо л энэ хүмүүс ил тод ярьж байгаа болохоос сүүлийн 15 жил нэг ч удаа сул орон тооны талаар нэг ч зарлал тавиагүй яам агентлаг дүүрэн байна.