2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудлыг дахин судлахаар болжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/230738295_215199593864215_6300085040916310413_n.jpg
legacy:ads/янжка зураг/233209536_561877044991965_8888277694245982289_n.jpg

2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт зөвхөн 4-5 настнуудыг хамруулахаар шийдвэрлэж, 2-3 настнуудыг эрсдлийн үнэлгээнд үндэслэн хамруулах эсэхийг шийдвэрлэнэ гэсээр гурван сарын нүүрийг үзэж буй. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах судалгааг танилцуулжээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус яамнаас оруулж ирсэн 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах судалгаатай танилцаад дахин сайн судалж, нарийн тооцоо зохион байгуулалт хийсний үндсэн дээр тодорхой шийдвэрээ яаралтай оруулж ирэхийг үүрэг болгожээ. Ингэхдээ тус асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүйг сануулсан аж.