Л.Энх-Амгалан: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах хөтөлбөрт тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Enh-Amgalan said/4678.jpg

Цар тахлын улмаас үүссэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэврийн багш нарыг дайчилна хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр "183 мянга орчим хүүхэд гар утас, интертнетгүй, телевизгүй байгаа. Үүний 40 мянга орчим нь нийслэл байна.

Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж худлаа. Цахимын хоцрогдлыг танхимаар л нөхнө. 1-12 дугаар ангийн сурагчдаас аль хичээл дээр илүү хоцрогдсоныг нийт сурагчдын 10 хувьд оношилгоо хийж дууссан. Үүний хариу ирэх долоо хоногт гарна. Хоцрогдлыг арилгах хөтөлбөрт тэтгэвэрт гарсан багш нараа дайчилна" гэв.

tenx-hd