Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сѳүл-Улаанбаатарын нислэгээр эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэнийг авчирчээ
БусадUBn teamУнших: 1 мин
00

МИАТ ТѲХК Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд үйлдэж байна.
2021 оны 11 дүгээр сарын 8-ны Сѳүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40,617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирлаа.
11 дүгээр сарын 10-ны Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалттай ачааг тээвэрлэн авчрахаар төлөвлөн ажиллаж байна гэж тус компаниас мэдээллээ.



-1.webp)
