Ө.Батцэцэг Азийн Элит шүүгч болов

Спорт
umaahanУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1009/батцэцэг.jpg

Ө.Батцэцэг Азийн Хөлбөмбөгийн Холбооны Элит шүүгч болсон байна. Тодруулбал Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрсэн гэж хэлж бол болно.

Ө.Батцэцэг шүүгчийн хувьд МХБХ-ны шүүгчээр 2016 оноос ажилласан байна. Ө.Батцэцэг нь тивийн шүүгчдийн шалгалтад тэнцэж, Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь, Азийн элит зэрэглэлтэй анхны эмэгтэй шүүгч болсон бахдам амжилтыг үзүүлжээ.

Мөн МХБХ-ноос АХБХ-ны Элит туслах шүүгч болсон Ө.Батцэцэгт удахгүй олон улсын тэмцээнд ажиллах томилгоо авч, амжилттай шүүн явуулахыг хүссэн байна.