Зөөгч нараа Араб маягаар хувцаслуулахыг болиулж, хар цамцаар ижилсүүлсэн гэв

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 2 сек
40
legacy:nazir res/255340512_473822180623528_9010004634561310082_n.jpg

Нийгмийн цахим сүлжээнд "Назир" рестораны үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн асуудал дэгдээд байгаа билээ. Тухайлбал тус рестонараар үйлчлүүлсэн иргэн Б.Даваа өөрийн цахим хаягтаа насанд хүрээгүй байж болзошгүй гэх эмэгтэйн зургийг оруулсан нь олны шүүмжлэлд өртөж байгаа юм. Үүнтэй холбогдуулан бид тус рестораны захиралтай холбогдож, бодит нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Цахим орчин танай ресторантай холбоотой сөрөг мэдээлэл ихээр гарч байна. Зураг даруулсан зөөгч эмэгтэй насанд хүрсэн үү?

-Насанд хүрсэн, нөхөртэй, гэр бүлтэй хүн. Би ажилтантайгаа ярилцахад эмзэглээгүй гэж байна. Бид өнөөдрийн байдлаар зөөгч нараа хар цамцаар ижилсүүлсэн. Үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор хүлцэл өчиж байна.

-Энэ постыг рестораны маркетинг хийх зорилгоор албаар гаргасан хэмээн зарим иргэд үзэж байна. Энэ үнэн үү?

-Яалаа гэж. Үнэхээр санаандгүй зүйл боллоо. Бид нээлтээ хийгээд дөрөв л хонож байгаа юм. Албан ёсны зөвшөөрөл, бүх бичиг баримт хуулийн дагуу. Энэхүү алдааг би өөрөөсөө хайж байна. Ажилтнуудын хувцаслалтад хяналт бага тавьсан учраас ийм зүйл боллоо.

-Иргэн Б.Даваагийн цахим хаягтаа оруулсан зургаас үүдэн том асуудал үүссэн. Тэр хүнтэй холбогдож, эмэгтэйн зургийг устгуулах уу?

-Бид яг одоо хамт байна. Б.Даваа бид хоёроо нэгнээ таньдаг хүмүүс. Манай ажилтантай хамт авахуулсан зургаа устгасан. Бусад зургуудаа ч мөн устгаж байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин

    Завхайрал ба биеэ үнлэж байна

  • З
    Зочин

    Үйлчилгээний газрын хүмүүсийн хувцаслалт нэн чухал шүү дээ. Бас энэ оффисын ,телевизийн зарим хүүхнүүдийн хувцаслалт өмнөөс нь ичмээр юм байхийн. Эрээн мяраан ,наран шарлагын газар өмсмөөр юм өмсчихөөд би ямар харагдаж байгаа бол гсн бодолд дараастай л харагддаг даа.

  • З
    Зочин

    Shijgiin buzartai um bee , nuhur hyyhdetei geed nytseglej boldiimuu arai zavhai afai dendyy bnaa ene orkuud