Д.Сумъяабазар ҮҮХҮ-ийн сайд болсоноос хойш Эрдэнэт үйлдвэрийн ҮХО-ын банкин дахь хадгаламж 172 саяас 45 тэрбум болтлоо огцом өсчээ

Хоосон
Turbat
Унших: 1 мин 25 сек
170
legacy:post/11.10/253346151_1001216684059838_4249091938390861944_n.jpg

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахал гэгчээр халхавч хийн дээр дооргүй бужигнаж байх зуурт “бараг” найдваргүй болсон хоёр банкинд төр 220 гаруй тэрбум төгрөгөө алдах эрсдэлд тулав. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Чингисхаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байна" гэх ноцтой мэдэгдлийг хийсэн.

Тодруулбал, Чингис хаан банкинд Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум, ЭМДС-гийн 30 тэрбум, харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 53 тэрбум, ЭМДС-гийн 24 тэрбум төгрөг байна.

Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэрийн 45 тэрбум төгрөг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хэрхэн орсон талаарх мэдээллийг shilendans.gov.mn ингэж тусгагдсан талаар Шилэн Цогоо цахим хуудаснаа мэдээлээд байна.

Тэрбээр "Худалдаа хөгжлийн банкны 49 хувийг Монголиан Коппер корпрэшнээс Засгийн газарт авснаас хойш буюу 2018 оноос хойш Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу 179 саяас 2.5 тэрбум дараа жил нь 45.2 тэрбум хадгаламж хэлбэрээр огцом нэмэгдүүлжээ.

Барагцаагаар 1 сар тутам 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байсан юм уу? гэмээр.

Хүснэгт 1 -ийг харвал Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хадгаламж хэлбэрээр байршиж буй мөнгөн дүн нь өөр бусад банкуудтай харьцуулашгүй өндөр байгаа юм.

2021 оны II улирлын байдлаар 200 сая төгрөг Эрдэнэт Үйлдвэр олж аваад байна" хэмээжээ.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч Д.Сумъяабазар нь УИХ-ын чуулганы 2017 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон.

"Эрдэнэт үйлдвэр" нь УУХҮЯ-нд харъяалагддаг юм. Тэгэхээр Д.Сумъяабазар нь сайд болонгуутаа өөрийн яаманд харьяалагдах Төрийн өмчит үйлдвэрийн хэдэн тэрбум төгрөгийг өөрийн хувь эзэмшдэг банкинд төвлөрүүлсэн гэх хардлага үүсч байгаа юм.

legacy:post/11.10/252779212_3092604124391007_8436325438500714730_n.jpg legacy:post/11.10/253342970_3092604131057673_7161902507952286833_n.jpg
Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайн шалгаж Сумъяабазарын бохиро ажиллагааг илчилж хариуцлага тооц

  • З
    Зочин

    Давгасүрэн зааны гэр бүл сайн идэж байна даа.

  • И
    иргэн

    хүрэлсүгийн тонуулчид нийтийн гэх бүх хөрөнгийг дуусгалаа. нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, одоо энэ төрийн өмчит компаниудын хөрөнгө бүгд нэг зарчмаар мөнгө байршууллаа банкаа дампуурууллаа ингээл зүгээр шууд бэлэн мөнгө хуваагаад цусалчхаж байгам. үзээрийн новшнууд

  • З
    Зочин

    шалгах нь зөв

  • Т
    Тэнэг шуналтнууд

    Алдарт Хэрлэнг Эрдэнэтийн захирал болгож тэнэг сагсуу Аса, Сумъяабазарын төмсөгийг хага базуул, гүйцээ.

  • З
    Зочин

    Бүгд дээрэмчид.Сувилалд амраа.

  • Ф
    Ф

    бүгд хулгач

  • У
    Уншигч

    Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын буруу.бусададЭрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр тал засаж долигнох бялдуучлах явдалын гай.энэ мөнгө тэгээд олдох нь өнгөрсөн байхоо.ер нь эрдэнэт үйлдвэрт үр ашиггүй зардал маш их гарч байна.хэнд эрх мэдэл байна тэр хүнд гэрээ хэлцэл,мөнгө чөлөөтэй ногоон гэрлээр явдаг гэдгийг дотор нь ажиллаж байгаа хүмүүс ярьж байдаг.гэвч дарамт шахалт их байгаа тул байна ярьдаг.мөн ИТА ажилдаа хандах хандлага байхгүй бодож элдэв дарамтнаас болж идэвх санаачлага алга болсон байна.

  • З
    Зочин

    Энэ Огтоно угаасаа хүн алах амитан. Дүү нь бол бүр ч шийдэм барьсан агуйн хүн хар гөрөөс. Огтоно оо, чи хятад компаниас авсан 10 сая долларын авилгатаа огтхон ч ял шийтгэгдээгүй байгаа шүү.

  • З
    зочин

    энэ хулгайчууд ийм их мөнгөөр юу хийдэг байнаа,бэлэнээр нь гаргаж аваад шатаачихдаг юм болов уу. түүнээс ор үндэсгүй алга болчихно гэж баймааргүй юм. хуулга гүйлгээ нь тодорхой баймаар юм,Харь гаригийн юм шалгах гэж байгаа юм шиг л ярих юм

  • З
    зочин

    орсон мөнгө хаашаа гарсаныг л сайн шалгах хэрэгтэй, тэгэж байж л мөнгө угааж уу нам санхүүжүүлж үү гэдэг нь тодорхой болно,

  • З
    Зочин

    Ямарч боловсролгүй хуурамч дипломтой Сумъяабазарыг АТГ хорьж шалгах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Ямарч боловсролгүй хуурамч дипломтой Сумъяабазарыг АТГ хорьж шалгах хэрэгтэй.

  • З
    зочин

    аа яа яа манай томчууд алдаг л юм байна

  • У
    уран

    овоо юм байх гэсэн бас л бусад шигээ эрх ашиг мөнгөний өмнө нүдээ ухсан хогийн новш байсан бна шүү дээ. Ялгаа алга бүр дургүй хүрчихлээ

  • З
    Зочин

    Бадамсүрэн оронд нь?

  • З
    Зочин

    Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Бадамсүрэн Сумъяабазартай хуйвалдаагүй юм бол бодит байдлыг үнэн мөнөөр нь мэдээлэх ёстой.