Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “хүчингийн хэрэг хийсэн“ гэх мэдээллийг шалгуулахаар цагдаад ханджээ
10

УИХ-ын нэгэн гишүүн хүчингийн гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цацагдсан. Харин тухайн гишүүнийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун гэх мэдээлэл цацагдаад байсан юм.
Тэгвэл уг асуудлыг шалгуулахаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун цагдаагийн байгууллагад ханджээ. Харин цагдаагаас энэ сарын 8-ны байдлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууны нэр дээр ямар нэгэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй хэмээжээ.



