Б.Жавхлан: Төмөр замын 47 тэрбум төгрөгийн өрийг 2021-2025 оны хооронд ОХУ төлнө

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 12 сек
10
legacy:Javhlan said/SHB_5130.jpg

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн. Мэдээллийн дараагаар тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Улаанбаатар төмөр замын өрийг төсвөөс дарах гэж байгаа гэх мэдээлэл байна. Бүлгийн хуралдаан дээр энэ талаар ярилцсан зүйл бий юу?

-Өчигдөр бүлгийн хуралдаанд ЗТХЯ-наас МОНП-1, МОНП-2-ийн асуудлыг оруулж ирж танилцуулсан. Өмнө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, бүлгийн хурал дээр танилцуулагдсан асуудал. Төсвөөс өр, зээлийг нь төлж тэглэх гэж байгаа зүйл огт байхгүй.

Энэ зээлийн харилцаа нь 1993, 1995 онуудад үүссэн Япон улсын Засгийн газраас авсан хөнгөлөлттэй зээл юм. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг тухайн үед техникийн шинэчлэл буюу төмөр замын парк шинэчлэлийг иж бүрнээр нь хийснээр өнөөдрийг хүртэл зах зээл дээр оршин тогтнох гол санхүүгийн дэмжлэг болсон. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь энэ төлбөрөө улсад төлдөг. Улс өмнөөс нь Япон талдаа өр төлбөрийг нь төлөөд ирсэн харилцаатай юм.

2013 оноос хойш Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь төлбөрөө зогсоож, өр төлбөрүүд нь хуримтлагдаж ирсэн. 132 тэрбум төгрөгийн тооцоо нийлсэн. Үүнээс 83 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нь Монголын Засгийн газраас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хийх дүрмийн сандаа тооцож оруулж байгаа юм. Яг энэ хэмжээгээр ОХУ-ын талаас ойрын хугацаанд дүрмийн санд нь энэ хэмжээний мөнгийг нэмж оруулна. Үлдсэн 47 орчим тэрбум төгрөгийн төлбөр тооцоог 2021-2025 оны хугацаанд ОХУ-ын талаас Монголын талд төлөөд явна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]