ЦЕГ: Нярайн хамрын зөөлөн эд ухагдсан, нүүр толгойн хэсэг олон тооны цэгэн шархтай нас барсан байсан

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
80
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Энэ сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, тус суманд оршин суух бүртгэлтэй хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдаж, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан байсан урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн аж.

Гэвч иргэд муур хүүхдийн хамрын зөөлөн эдийг гэмтээх боломжгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс хэргийн талаар ЦЕГ-аас тодрууллаа.

ЦЕГ "Энэ оны арваннэгдүгээр сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай хүүхэд нас барсан талаарх дуудлага мэдээлэл ирснийг тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллага шалгаж байна. Амь хохирогчийн хамрын зөөлөн эд ухагдсан, нүүр толгой хэсэгт олон тооны цэгэн шархтай нас барсан байсан. Шүүх шинжилгээний байгууллагын албан ёсны дүгнэлт 21 хоногийн дараа гарснаар хүүхдийн нас барсан шалтгаан тодорхой болно.

Хэргийг шалгаж байгаа тул үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/11/14

    хүүхэдээ муураар харуулаад тэнээд явдаг мэдрэл авгай.

  • З
    Зочин2021/11/12

    мангаруудаа муур чинь махчин амьтан шүү дээ

  • З
    Зочин2021/11/11

    Notolgoogui bol orowdoltoi gudamjnii amitad ruu bitgii dair amidrah ged l yadaj yawaa!!! Yamar ch notolgoogui baij busdiig buruutgadag humuus araatnaas doloon dor baidgiin

  • З
    Зочин2021/11/11

    jijighen amitan ter tusmaa muur huuhed hunruu dairna gej baihgui

  • М
    Муураа устгаа .2021/11/11

    Азтай савар гэж 100 мянган гишүүнтэй грүпп байнаа . Энэ муу золбин заваан муурнуудыг энд тэндээс олж хүмүүст өгч зуучилдаг . Сая гарсан энэ хэргийг үл тоож муур тэжээхийг их уриалах юм аа . Энэ грүппийг хаагаач ээ . Цагдаа цахим хэргийн алба ажлаа хийгээч ээ.ээ

    • B
      bii2021/11/11

      hutsaarai chi.chi uuru zolbin tenuulchin u.gemgui amitanruu dairhagui shuu.ehleed uhamsraa deeshluulchih.chamshig oyuni doroitoltoi ymnuudaas bolj zolbin gudamjni muur nohoi olshrood bn.amitan tejeej chadah setgel chadal chin dutaad bval duugaa bai

    • З
      Зочин2021/11/11

      chamshig muu hujaanuudig ustgah heregtei bainaa

  • З
    зочин2021/11/11

    харх