Улаанбаатар хотод 4 хэм дулаан

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:tsagagaar2026/247743846_531040844946615_5109478382234989136_n.jpg

Цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.