Автомашинтайгаа голд живсэн иргэний цогцсыг олжээ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:9.11/зураг11 - 2021-11-10T161725.334.jpg

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Тэнгис” гэдэг газар “Шишгэд” голын мөс цөмөрч нэг автомашин живсэн тухай дуудлагыг 11 дүгээр сарын 09-ний өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 11 дүгээр сарын 11-ний өдөр “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан 58 настай эрэгтэй Б-г “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагааны дүнд мөн өдрийн 12:39 цагт голын эргээс 25 метрийн зайд мөсөнд наалдсан байсан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын шүүх шинжилгээний албаны шинжээчид өгсан байна. Харин живсэн автомашиныг 15:39 цагт татан гаргасан талаар албаныхан мэдээллээ.