Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлжээ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ТЦА/244530441_1272103889903109_8528735511860772216_n.jpg

Өчигдөр /2021.11.12/ нийт 97 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг цагдаагийн алба хаагч илрүүлсэн талаар ТЦА-наас мэдээллээ.

Ташрамд дурьдахад, энэ оны эхний 10 сарын байдлаар согтуу жолоочийн холбогдолтой зам тээврийн ослын улмаас 92 хүний амь хохирсон харамсалтай дүн мэдээлэл бий. Мөн эхний 10 сарын байдлаар 29040 жолоочийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн аж.