Хорнетс “Дайчид“-ын хожлын цувралыг зогсоолоо

Спорт
Б.АмарбаясгаланУнших: 1 мин
00
legacy:25111.jpg

Шарлотт Хорнетс, Голден Стэйт Уорриорс багууд улирлын эхний учраа таарсан тоглолтоо хийж, 106:102 харьцаагаар Хорнетс яллаа. Ингэснээр тэд Уорриорсын долоо дараалж хожсон хожлын цувралыг зогсоож, улирлын найм дахь хожлоо авлаа.

Өнөөдрийн тоглолтод Хорнетсоос Ламело Болл 21 оноо 7 самбар, Маилс Брижс 22 оноо, Терри Розер 20 оноо авч хожилд тус хүргэжээ. Харин Уорриорсоос Андрью Уиггинс 28 оноо 6 самбар, Стефэн Көрри 24 оноо 10 дамжуулалт өгчээ.

Уорриорсын дараалсан хожлын цуврал зогссон хэдий ч тэд нийт хожил, хожигдлын харьцаагаар лигийн бусад 29 багийг тэргүүлсэн хэвээр байгаа бол Шарлотт Хорнетс баг бүсийнхээ наймдугаар байрт бичигдэж байна.