Угаалгын машины сэгсрэгчид гацсан дөрвөн настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (11).jpg

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Зүүн Баян-Уул”-ын 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан 18:15 цагт очиход 4 настай эмэгтэй А угаалгын машины сэгсрэгчин дотор гацсан байсныг тасдагч ашиглан эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.