ЗТХЯ: Тяньжин боомтод хүлээгдэж байсан 4800 чингэлгээс 2805 нь Эрээн рүү ачигдсан

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:9.11/1 (9) (1).jpg

Даваа гараг буюу 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж байсан 4,800 чингэлгээс 2,805 нь Эрээн рүү ачигдсан гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Энэ сард Тяньжин боомтоос нийт 32 галт тэрэг 1,828 импортын чингэлэг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан аж. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал эм, эмийн бүтээгдэхүүн 16, хүнсний ачаа 264, бусад ачаа 1,548 байжээ.