Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өвлийн олимпын тамирчдын хувцсыг MICHEL & AMAZONKA урлана
СпортTurbatУнших: 1 мин
00

Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани Токиогийн олимпын наадамд оролцсон Монголын багийн хувцсыг урласан. Тэгвэл МҮОХ тус компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон гэж мэдээллээ. Тодруулбал, энэ хүрээнд “Бээжин-2022” өвлийн олимпт оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлан бүтээхээр болсон байна.
Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал “Тамирчид маань бидний урласан хувцсыг өмсөн олимпын наадамд оролцоод амжилт гаргасанд маш их урам орсон. Бид энэ удаад ч хичээн ажиллах болно” гэлээ.



