Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
А.Ариунзаяа: БНСУ-д ажиллах зөвшөөрөл авсан иргэдийг ирэх сараас хүлээж авна гэдгээ Солонгосын тал мэдэгдсэн
00

УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” мэдээлэл хийв.
Мөн тэрбээр "Зуучлах гэрээгээр ажиллах зөвшөөрөл авсан иргэд явж чадахгүй байдалтай байна. Тодруулбал, БНСУ-д ажиллах иргэд жил гаруй хугацаанд хүлээж байна. Харин БНСУ-аас саяхан сайн мэдээ ирүүлсэн. Энэ нь ирэх сараас эхлэн хүлээж авах шийдвэр гаргасан гэдгээ бидэнд хэлсэн" хэмээлээ.



