Маргааш Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/256910898_282856180520380_2006490766312819951_n.jpg

2021 оны 11 сарын 23-ны 20 цагаас 11 сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун болж, хүйтний эрч суларна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.