СЗСҮТ-ийн оюутнууд “Global it challenge-2021” тэмцээнд Ecreative challenge төрөлд тэргүүн байр эзэллээ

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:78989.jpeg

Хөгжлийн бэрхшээлтэй залуусын “GLOBAL IT CHALLENGE-2021” тэмцээнд Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Ш.Мөнхзаяа, Л.Отгон нарын бэлтгэн оролцуулсан IT-ын баг eCreative Challenge төрөлд тэргүүн байр эзэллээ.

Тус тэмцээн нь "Цар тахалын үед ч IT бидэнд боломжийг олгосоор байх болно" гэсэн үзэл баримтлалаар eContents, eLifeMap, eTool Challange- Excel, PPT, eCreative Challenge гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагджээ. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 14-23 насны хөгжлийн бэрхшээлтэй залуус цахимаар оролцсон юм. Тэмцээний 1-р шат 2021 оны 6 сарын 16-17-нд зохиогдсон бол 2-р шат 2021 оны 10 сарын 20-21-нд мөн цахимаар болж өндөрлөлөө.

Уг тэмцээнийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, БНСУ-ын Rehabilitation International Korea зэрэг байгууллага удирдан, НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс, LG, LG Electronics зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ.