Улс тунхагласны ойн барилдаанд улсын харцага Б.Орхонбаяр түрүүллээ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:11.22 yanja/зураг11 (71).jpg

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд өнөөдөр Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, Монгол Улсын харцага Б.Орхонбаяр түрүүллээ.

Ташрамд дурьдахад, Б.Орхонбаяр нь саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2228, 2229 жил, Их Монгол Улсын 813, 814 жил, Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг нөхөн олгох ёслолоор “Улсын харцага” цол хүртсэн билээ.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    д.түвшинжаргал

    crush min

  • Б
    Бөх сонирхогч

    Хүчтэй өрсөлдөгч сайн бөхийг допингоор дардаг бүлэг бий болчихлоо

  • З
    Зочин

    Допинг гээч юмыг өөрөө мэдээгүй байхад л шахчихдаг болсон цагт тун болгоомжлууштай

  • З
    Зочин

    РСодхүү ДБатбаяр СНЗ (202.9.40.72)  0 секундын өмнө Сэлэнгэчүүд Анхдугаар Үндсэн Хуулиа батлаж Улсаа тунхагласны баяраа цогтой хийморьтой тэмдэглэв. Хүүдээ Өргөн олон ХүүдээСэлэнгэчүүд, нийслэл хотод амьдран суугаа Сэлэнгийн угуул иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе. Өргөн Сэлэнгэ мөрөн Орхон түшээ их гол. Таван Хан Ноён Уулс чинь цалгилан долгилон өндөлзөн өргөн зон олон Сэлэнгэчүүдтэйгээ талархан баярлаж байна. Сэлэнгэчүүд бид босоо хийморьтой хөдөлмөрч дайчин түмэн. Дөнгөж саяхан Сэлэнгэ аймгийн угуул жүжигчинПЦэдэндагва Хөдөлмөрийн Баатар , Монгол УЛсын Аврага Г Эрхэм баяр Жюү жи цү бөхийн дэлхийн аврага болов. 0 | 0   Хариулах