АБУ ДАБИ-2021: Ц.Цогтбаатар түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:11.22 yanja/258754478_1967656393416919_9104156116605193148_n.jpg

“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр буюу 11 сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид гурван хүрэл медаль хүртэж, сайхан амжилтыг гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр /2021.11.27/ тус тэмцээнд манай найман жүдоч хүч үзэхэд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар аваргын алтан медалийн төлөө барилдаж, түрүүллээ.

Тэрбээр финалын шатанд Узбекистаны бөх Тураев Хикматиллохийг цэвэр яллаа. Ингэснээр Ц.Цогтбаатар нийт 5708 оноогоор 73 кг-д дэлхийн чансааг албан ёсоор тэргүүлж эхэлж буй юм.