Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Паралимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөнө
00

Пара пауэрлифтингийн 2021 оны залуучууд болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 6-нд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор паралимпын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ -107 кг-ын жинд оролцоно.
Энэ удаагийн ДАШТ "Парис-2024" паралимпын наадмын эрх олгох эхний тэмцээн болж байгаараа онцлогтой бөгөөд Э.Содномпилжээгийн тэмцээн ирэх сарын 5-нд болно.



