Сү.Батболдын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Улс төр
umaahan
Унших: 1 мин
40
legacy:su.batbold/сү.jpg

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын дөрвөн нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон байна.

Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Я
    Ялзарсан, хулгайч нарт удирдуулсан, базуулсан төр.

    Монголын төр, шүүх үнэхээр мэргэжлийн ур чадваргүй, ялтангуудын эрхэнд орсон дэлхий нийтийн шившиг болсон, монголын шудрага жирийн иргэдийг басамжлан доромжилсон, тохуурхасан ялзсан төрт улс болчих гэж дээ. Үхээнц төрийг мафийн бүлэглэлтээ нь тэнгэр ниргэг.

  • З
    Зочин

    Монгол шүүгчид бүгд хулгайч, луйварчдын халаасанд явдаг, тэднээс шудрага шийд гарна гэж байхгүйг хүн бүхэн бэдэж байгаа. Тэглээ гээд тэнгэр хол, газар хатуу хорвоод сайныг хүлээх арга алга даа. Худалдагдсан, мөнгөний өмнө сөгдсөн шүүгчдийг цаг нь болохоор эрлэгийн элч тамд илгээнэ л сэтгэлээ хуурцгаа.

  • З
    Зочин

    Энэ шүүхчид үнэн нотой

  • Z
    zochin

    novschiin chuilgaich luivarchin