Судалгаа: Гуравдугаар тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна

COVID-19
Turbat
Унших: 1 мин
00
legacy:UOK/Depositphotos_532086674_XL-pic_32ratio_900x600-900x600-27293.jpg

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирусын урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна.

Өмнөд Африкаас болон Европоос авсан “Омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллийг Израйль улс гаргасан байна. Судалгаагаар:

Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой.

Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна.

Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу 1,2-р тунгийн дархлаажуулалтад хамрагдаад 6 сараас илүү хугацаа болсон иргэд “Омикрон”-оор өвдвөл анхны хувилбартай харьцуулахад 2,4 дахин хүндрэх эрсдэлтэй.

“Омикрон”-ы халдварлах хурд дельтагаас 1,3 дахин илүү гэсэн урьдчилсан дүгнэлт гарч эхэлж байна.

Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс гэдэгт дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүсийг хамааруулан үзэж байна. Тиймээс иргэдийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 3-р тунд хамрагдах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ