Вакцин үйлдвэрлэгч компаниуд омикрон хувилбар руу чиглэсэн шинэ вакцины судалгааг хийж эхэлжээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:7299/NIZU7401.jpg

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр халдварын шинэ мутаци хувилбартай холбоотой мэдээллийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр өгөхдөө "ДЭМБ-аас зарласнаар дэлхийн 25 улсад омикрон хувилбар бүртгэгдээд байна. Модерна, Файзер компанийн зүгээс омикрон хувилбар луу чиглэсэн шинэ вакцины судалгааг хийж эхэлснээ мэдэгдсэн" гэв.