“Дельта хувилбарын үед 0.8 хувьтай байсан R утга омикрон хувилбарын үед 2 хувь болж өссөн“

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:eruul mendiin yam/зураг11 (8).jpg

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр омикрон хувилбар дельтатай харьцуулахад халдварлах чадвар өндөр болохыг хэлсэн юм.

Тэрбээр "Дельта хувилбарын үед халдварын R утга 0.8 байсан бол омикрон хувилбарын үед хоёр хувь гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнийг энгийнээр тайлбарлавал, дельта хувилбараар халдварласан 10 хүн 8 хүнд цааш халдвар тараах чадвартай. Харин омикрон хувилбар авсан 10 хүн цаашид 20 хүнд халдвар тараах чадвартай гэж ойлгож болно.

Халдварлах чадвар эрс өссөн болохыг Хонгконг улсын жишээ ч нотолж байгаа юм. Тодруулбал, тус улсын онгоцны буудлын тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хоёр иргэн агааржуулалтын хоолойгоор дамжсан омикрон хувилбарын халдвар авсан гэх мэдээллийг Хонгконг улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн" гэв.