Энгийн амьдралдаа шилжиж, эрх чөлөөтэй амьдрах эсэх нь БИДНЭЭС шалтгаална

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 3 мин 12 сек
90
legacy:Vaktsin/211124-213821-8.png

Дуртай үедээ дэлгүүр хэсэж, тоглолт үзэж, найз нөхөдтэйгөө уулзаж тэр байтугай зүгээр л гадаа гудамжинд амны хаалт зүүхгүйгээр алхаж явах ч ямар том эрх чөлөө вэ гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаа бидэнд мэдрүүлж байна. ААН байгууллагууд нь цагийн хязгаарлалт, тодорхой дэглэм журам дор илүү их үүрэг хариуцлага хүлээх болж, зарим нь эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлаас шалтгаалж үүдээ хаасныг ч бид нүдээр үзсэн. Чухамдаа, чи, би, бид бүгд нэг өдрийн өмнө ч болтугай эрх чөлөө, энгийн амьдралдаа шилжих хүслээ ил ч нэг хэлж, далд ч нэг бодож явсаар.

Вакцин бол "найдвар"

Дэлхий нийтэд коронавируст халдварын шинэ мутаци бүртгэгдлээ. УОК хуралдах төдийд л дотооддоо сандралдаж, ямар шийдвэр гаргах бол гэдэгт чих тавин хүлээж суув. Азаар хөл хорьсонгүй. Харин вакцин бидэнд найдлага байгааг сануулж, хилийн хяналтаа чангатгав. Гэсэн хэдий ч омикрон хувилбарт анхаарлаа хандуулан ажиглаж байна. Омикроны халдвараас сэргийлэх чиглэлээр судалгааны үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлсэн талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлсэн.

Тухайлбал, Окспордын их сургуулийн судалгааны багаас вакцин гурав дахь тунг нэмэлтээр хийх нь дархлааны Т эсийн идэвхжлийг нэмэгдүүлж, улмаар дархлааны хариу урвалыг эрчимжүүлж байгаа нь омикроны эсрэг бүүстер тун үр дүнтэй байхыг нотолж байна. Тэгвэл омикрон хувилбараас өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалахад нэмэлт тун чухал болж таарав.

"Шар" түвшинд шилжих эсэх нь биднээс шалтгаална

Засгийн газрын улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Гэхдээ үүнээс өмнө вакцины гуравдугаар тунгийн хамралт 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг "шар" түвшин рүү бууруулж, энгийн амьдралдаа шилжихэд нэг алхам ойртох учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар нэмэлт тунгийн дархлаажуулалт 22 хувьтай үргэлжилж байна. Бид энгийн амьдралдаа шилжмээр байна гэх үгийг өнгөрсөн хугацаанд мянгантаа унагасан. Эцэг, эхчүүд цахим сургалтын үр дүнгүйг гайхаж, танхимын сургалтаа дагнахыг шаардсаар байна.

Гэвч дархлаажуулалтын энэ чигээрээ муу байдалд бид санал хүсэлтээ мянгантаа илэрхийлсэн ч энгийн амьдралдаа шилжих боломжгүй. Тиймээс энгийн амьдралдаа шилжих эсэх нь төр засгаас биш иргэд та биднээс шалтгаалах болоод байна.

Нөгөөтээгүүр, дотоодод ямар ч халдвар бүртгэгдэхгүй байх нөхцөл байдлыг гартаа барьж суугаа нь УОК, ЗГ уу. Чухамдаа, халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах, эдийн засаг нийгмийн амьдралаа тэнцвэртэй болгож шар түвшинд шилжих түлхүүрийг иргэд бид өөрсдөө атгаж байна.

Гэтэл УОК, ЗГ нь хүртэл нэмэлт тунгийн дархлаажуулалт 50 хувьд хүрвэл шар түвшинд шилжиж, танхимын сургалтыг хүртэл бүрэн хичээллүүлэх "амлалт" өгчихөөд байхад иргэдийн идэвх, хандлага сул хэвээр. Товчхондоо, өнөөдөр ярьж болох асуудлыг маргааш хэмээн хойшлуулах нөхцөл байдал нь иргэдээс шууд хамааралтай болж байна.

Яагаад заавал нэмэлт тун гэж?

Бид вакцины үр нөлөөг дан ганц нас баралт, хүндрэлээс хамгаална хэмээн харж болохгүй. Та санаж байгаа бол халдварын оргил үед манай улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо дөрвөн оронтой тоон дээр тогтож, амиа алдах иргэдийн тоо ч буурахгүй байв. Харин өнөөдөр нэмэлт тунгийн үр дүн ямар байгааг бодитоор харах боломжтой байна.

Тодруулбал,

Манай улсын хувьд 9,10 дугаар сартай харьцуулахад тохиолдлын тоо 70 орчим хувиар буурчээ

Нас баралтын тоо халдварын оргил үеийн дундажтай харьцуулахад 4.5 дахин буурсан

Вакцинд хамрагдаагүй байгаа жирэмсэн эхчүүд болон 12-оос доош насны хүүхдийн өвчлөл 2-3 дахин буурсан

Үүнээс харахад, гуравдугаар тунгийн хамрагдалт нэмэгдсэнээр шууд бусаар вакцинд хамрагдаагүй байгаа 12-оос доош насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл буурахад нөлөөлсөн байна. Бид халдварын тохиолдол эрчимтэй буурч буй энэ үед л халдвараа хумих арга хэмжээг идэвхтэй авах хэрэгтэй. Иймд өмнөх вакцины тань үр нөлөө буурахаас урьтаад нэмэлт тунгаа хийлгэх нь өөрийгөө ч бусдыг ч халдвараас хамгаалж буй хэрэг юм.

Маскгүй алхаж, өдөр бүр хичээлдээ явж, халдвар гэгчид санаа зовинодог баймааргүй байна. Ингээд л бодвол энгийн амьдралаа "санаж" байна.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ТА НАРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД АНХ УДАА БОЛЖ БАЙГАА АЙМШИГТАЙ ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛГОЖ БАЙГАА УЧРААС Л ҮНЭГҮЙ ВАКЦИН ХИЙЖ БАЙГАА ЮМ ТЭНЭГҮҮДЭЭ

  • З
    Зочин

    КОРОНАШОУГИЙН ХАМГИЙН ГОЛ ЗОРИЛГО БОЛ ХҮНИЙ ТӨРӨЛХИЙН ДАРХЛААГ УСТГАХ ГЕНИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР БҮТСЭН ВАКЦИН ШАХАХ ЯВДАЛ. худлаа гэвэл нэртэй ТӨРТЭЙ ЖИНХЭНЭ ВИРУСОЛОГИЧД ЭНЭ ВАКЦИНЫ ШОУГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА

  • З
    Зочин

    та НАР ИНГЭЖ АРД ТҮМНИЙГ ХУУРААД ХЭРЭГГҮЙ МУУ УРВАГЧИДАА. ХҮНИЙ БИЕНД АЙМШИГТАЙ ҮР ДАГАВАР ДАГУУЛАХ ВАКЦИНЫ ТУРШИЛТАД ХАМРУУЛЖ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ОРОЛЦОЖ БАЙГАА ХҮМҮҮС ЗҮГЭЭР ӨНГӨРНӨӨ ЯГ ХАРАГДААЧ

  • З
    зочин

    Омикроныг гаднаас оруулахгүй хянаж чадвал. боллоо. УОК том юм ярьж байгаад улс даяар алддаг шүү дээ.Тэгээд шагналдаа бялуураад байх болсон. Хийрхсэн шаардлагаар бол нэвтрүүлэхгүй баймаар.

  • Х
    хүн

    Вакциныг үнэтэй болгох хэрэгтэй үнэгүй юм үнэ цэнийг мэдрүүлэхгүй байгаа бололтой

  • З
    Зочин

    Shine jil tsagaan sar buu hii

  • З
    Зочин

    Нийт хүн амын ихэнх нь халдвар аваад дархлаатай болчихсон болхоор вакцин хийлгэх хүмүүс цөөхөн байгаа байж магадгүй.

  • Z
    zocin

    COVD-19 өвчний талаар эерэг хандлага гарч, үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Одоо энэ сошиалын терорристууд нэг ойлгож эхэлж байх шиг байна. Одоо вакцин тариулаагүй, өвчилж буй буй нөхдүүд их эрсдэл үүсгэнэ. Тэднийг төлбөртэй эмчлэх хэрэгтэй. Бас тэд өвчилж өвчнөө маш их нууж байгаа.

  • З
    зочин

    ХАЛДВАР БАГА БАЙГАА ДЭЭР НЬ СУРГУУЛИЙН АМРАЛТЫН ҮЕЭР ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООН ХӨДӨӨ ОРОН НУТГЙИН ХӨДӨЛГӨӨНҮҮДЭД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООН ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ БҮРЭН ХОРИГЛОХ, БАР РЕСТОРАНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООН ХҮЛЭЭН АВАЛТУУДЫГ ХИЙЛГЭХГҮЙ БАЙХ ЗЭРЭГ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ УРЬДЧИЛАН АВЧ ИРГЭДДЭЭ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛҮҮДИЙГ ЦУЦЛАХ ЗЭРЭГ ИРГЭД РҮҮГЭЭ ХАНДСАН ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ АВАХ ЮМ БОЛ ЦАР ТАХЛЫГ ДЭГДЭЭХГҮЙ БАРИХ ТОМ АЛХАМ БОЛНО ШҮҮ. МАНЙАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЦАГ ТУХАЙ БҮР НЬ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙГААГААС ТОМ ХОХИРОЛ АМСАХАД ХҮРЭЭД БАЙНА ГЭДГИЙГ ӨНГӨРСӨН 2 ЖИЛ ГАРУЙН ҮЙЛ ЯВДАЛ ИЛ ИОД ХАРУУЛСНААС ГАШУУН СУРГАМЖ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА