Энэ сарын 8-нд говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/11/250039422_484439259365046_6576021321614845511_n1.jpg

Энэ сарын 7-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус байна.

Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.