Бельгид усны үхрээс ковидын халдвар илэрчээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:7g744.jpg

Бельгийн Антверпен хотын амьтны хүрээлэнгийн хоёр усны үхрийн шинжилгээгээр коронавирус халдвар илэрсэн нь тухайн зүйлд бүртгэгдсэн энэ төрлийн анхны халдвар болжээ.

Амьтны хүрээлэнгийн мэдээнд дурдсанаар Имани, Гермиен нэртэй хос усны үхэрт хамраас нус гоожихоос өөр шинж тэмдэг илрээгүй байна. Амьтад хаанаас хэрхэн халдвар авсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд амьтдын асрагчийн шинжилгээ сөрөг гарсан байна.