Зүүн Азийн залуучуудын II наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ

Спорт
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Badar-Uugan/Yariltslaga/Screenshot_2021-04-01_101549.jpg

Зүүн Азийн олимпын хороод /ЗАОХ/-ын зөвлөлийн хурал цахимаар болж, Зүүн Азийн залуучуудын II наадам 2023 оны наймдугаар сарын 12-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 12 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. .

Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын Үндэсний олимпын хорооны тэргүүн ЗАОХ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллах заалттай. Үүний хүрээнд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны Гишүүн Б.Баттүшиг тус зөвлөлийн Дэд ерөнхийлөгчөөр, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдсон байна.