ЭМЯ: 284 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа

COVID-19
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/08/yaamcopy.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 284 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 166 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 116 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 3 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1958 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 1305

-Хүндэвтэр 1861

-Хүнд 371

-Нэн хүнд 65 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 8534 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 3606 иргэн байна. Үүний 130 нь жирэмсэн, 621 хүүхэд байна.