ЭМЯ: 157 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн энджээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Oyun-Erdene Zandanshatar/pcr shinjilgeenii tseg/shinjilgee.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 157 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 75 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 80 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 1960 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 1267

-Хүндэвтэр 1571

-Хүнд 345

-Нэн хүнд 63 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 6090 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 3246 иргэн байна. Үүнээс 136 нь жирэмсэн, 590 хүүхэд байна.