ЭМЯ: 94 тохиолдол шинээр батлагдаж, гурван хүн энджээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin yam/514541.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 94 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 75 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 17 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 1963 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 1202

-Хүндэвтэр 1560

-Хүнд 332

-Нэн хүнд 74 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 5543 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 3168 иргэн байна. Үүний 121 нь жирэмсэн, 577 хүүхэд байна.