Монгол банк: Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгална

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:888/264063839_657011315655027_2666377173725776113_n.jpg

Монгол банкны мөнгөний бодлогын хороо хоёр өдрийн турш хуралдсан. Ээлжит хурлаар банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, ирээдүйн хандлага, эрсдлүүдийг хэлэлцжээ. Үүнд:

Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах,

Урт хугацааны репо санхүүжилтын хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх,

Репо санхүүжилтийн бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж тогтоох,

Гадаад валютын татан төвлөрүүлсэн хувийг тооцох заавал байлгах нөөцийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 11.5 хувьд хүргэх зэрэг багц шийдвэрүүдийг гаргажээ.