Зөөвөрлөгдсөн тохиолдлуудын хавьтлын судалгааг эрчимжүүлэх чиглэл өгчээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:10.23/зураг11 (81).jpg

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд Эрүүл Мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ -д ажиллажээ. Энэ үеэр Монгол улсад омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх тандалтыг боомтууд дээр хийж буй тандалтын албаны ажлын үр дүнтэй танилцжээ. Мөн зөөвөрлөгдөж буй тохиолдлуудын хавьтлуудын судалгааг улам эрчимжүүлэх, хяналтыг нарийвчлан хэрэгжүүлэх чиглэлийг өгсан талаар албаныхан мэдээллээ.

Түүнчлэн ХӨСҮТ-д ашиглалтад орж буй вирусийн генийн дараалал (хувилбар) тогтоох лабораторийн үйл ажиллагааны явцтай танилцаж, ойрын хугацаанд шинжилгээний процессыг жигдрүүлж, ашиглалтанд оруулах үүрэг өгсөн байна.